“Land Rover Defender”-ийн шинэ загвар
70-д жилийн түүхтэй Ланд Ровер Дефендер машин нь дайны үеийн жинхэнэ “танк” болж байсан төдийгүй одоог хүртэл машинд дурлагчдын үнэнч хүлэг байсаар байна. Энэхүү хүлэг нь 1940-1983 оныг хүртэл “Land Rover 90” болон “110” гэсэн загвартай байсан бөгөөд 1990 онд тоон индексүүд нь “Defender” хэмээх нэрээр солигдож, 2.5 литрийн турбо дизел моторын хүчин чадлыг 85-аас 107 морины хүчин чадалтай болтол нь ихэсгэж, хожим 1995 онд 111 морины хүчин чадалтай болгож сайжруулсан байна.
Харин өдгөө “Land Rover” үйлдвэр мэдэрдэг дэлгэц болон утасгүй гар утас цэнэглэгч шинэчлэн суурилуулсан шинэ загварын "Defender DC100" загвараа гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
“Ланд Ровер Дефендер”-ыг анх ах дүү Уликсууд дайны үеэр, 4 дугуй нь мааждаг, газар сайгүй явахуйц хангалттай хүчин чадалтай хэмээн бодож зохион бүтээсэн гэдэг. 1966 он гэхэд дэлхийн жийп үйлдвэрлэгчдийн гаргаж буй машины гуравны нэгийг энэхүү тэрэг эзэлж байлаа. Цэрэг армийнхан олноор захиалж, бууны суманд хялбархан өртөх анхны хийц болох хөнгөн цагаан хэсгийг нь ган төмрөөр сольж, пулемёт буунуудыг машины урд хэсэгт суурилуулснаар манёвр хийх боломжийг өсгөж өгчээ. Ингээд та бүхэнд энэхүү үйлдвэрийн талаарх сонирхолтой мэдээлэл болон шинэ загварын "Defender DC 100" загварыг танилцуулж байна.
1. “Jaguar Land Rover” өнгөрсөн жил 18,000 “Defender” үйлдвэрлэсэн байна.
2. Дефендерийн загварыг 1947 онд Английн инженер Мауресс Уликс (Maurice Wilks) Уэльсийн далайн эргийг элсэн дээр зурсан зургаасаа санаа аван зохиосон гэдэг.
3. Машины угсралтыг Английн Солихалл хотод 450 ажилчин гардан гүйцэтгэдэг байна.
4. “Форд” өөрийн Ягуар болон Ланд Ровер брэндүүдийг 2008 онд Энэтхэгийн “Тата моторс” компанид 1.7 тэрбум доллараар худалдаж байжээ.
5.
6.
7. Үйлдвэрийн ажилтнууд одоог хүртэл гар аргаар угсралт хийдэг.
8. Эхний жилдээ буюу 1948 онд 8000 Дефендер үйлдвэрлэгдсэн даруйдаа нэг өдрийн дотор нэг ч үлдэлгүй зарагдаж дууссан юм.
9. Дефендер үйлдвэрт нийт 470 ажилтан байдаг ажээ.
10. Энэхүү загвар 70 жилийн турш хэд хэдэн өөрчлөлтөнд орж, худалдаанд гарсан байна. Ихэнх загваруудад долоон жилд нэг удаа бүрэн шинэчлэлт хийгддэг байна.
11. “Jaguar Land Rover” компани 2011 онд “DC100” загварыг танилцуулсан юм. Хэдийгээр хүчин чадлын хуьд төдийлөн нэмэгдээгүй ч гэлээ 2016 онд Женев хотноо болох “Олон улсын автомашины үзэсгэлэн”-д өрсөлдөхүйц хэмжээний шинэ загвар болсон хэмээн үзэж байгаа юм байна.
12. Солихалл дахь үйлдвэр ахиад 9000 ажилчин авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
13. Үйлдвэрээс гарж буй “JLR”-ийн машинуудын 80 гаруй хувь нь экспортоор гардаг ажээ.
14. Ланд Ровер Дефендерийн урд талын торон хамгаалалт нь “Тата Моторс” компанийн шинэ машинуудад ч бас байдаг байна.
Comments
Post a Comment